Дуу хуурын шинэ ордонтой болно

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Дуу хуурын шинэ ордонтой болно

Дуу хуурын орон Дундговьд тавиад онд баригдсан Соёлын ордон хуучирснаас мэргэжлийн урлагийн энэ том байгууллага кино театрын хуучин  байранд толгой хоргодоод арав гаруй жил болжээ. Харин дуу хуураар овоглосон энэ аймаг улс орны хэмжээнд загвар дууриал болохуйц театртай байх ёстой гэж үзсэн хэсэг уран бүтээлч  театрын шинэ барилгын зураг төслийг зохиожээ.  Зургаан тэр бум шахам төгрөгийн төсөвт өртөгтэй энэ ордон нь орчин үеийн соёлт хүн төрөлхтний оюуны эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн байхаас гадна хот төлөвлөлт,хүн ардын амарч зугаалах, алжаал ядралаа тайлах сэлүүн чөлөөтэй, байгалийн унаган төрхөөрөө ногоон орчин бий болгохоор төлөвлөсөн байна. Аймгийн удирдлагын төлөвлөж байгаагаар ирэх оны төсөвт наад зах нь тэр бум төгрөг тусгуулан барилгын ажлаа эхлүүлэхийг зорьж байгаа юм.

С.ПҮРЭВСҮРЭН   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж