Вьетнам орос катеруудыг угсарч эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Вьетнам орос катеруудыг угсарч эхлэв

Пуужинт катер, 12418 төсөл. Фото: hoangsa.org

Вьетнам пуужинт "Молния" катерын дамжлагын угсралтыг хийж эхэлсэн байна. Эдгээр бага оврын хөлөг онгоцнуудыг Оросоос авсан лицензийн дагуу угсарч байгаа гэнэ. Нийтдээ 12418 төслөөр 10 катер хийхээр төлөвлөжээ. Оросын мэргэжилтнүүд техникийн шалгалтыг нь хийж байгаа гэнэ.

Вьетнам "Молния" ангилалын 12 катерыг Оросоор анх  2005 онд авах гэрээ хийсэн байв. Тэдний хоёрыг нь Орост угсарч хоёр жилийн өмнө нийлүүлсэн ба Вьетнамд угсрагдах катерууд нь Оросын ба гадаадын зэр зэвсгээр тоноглогдох ажээ.

Вьетнамтай хийсэн энэ наймааны өртөг нь тэрбум орчим ам.доллар юм. 12418 төслийн катер нь 500 тн-ын усан эзэлхүүнтэй, 40 хүртэл үзелийн хурдтай. "Молния" нь хөлөг онгоцны эсрэг "Уран" гэх  найман пуужин ба зенитийн "Игла" гэх 24 пуужингийн дөрвөлсөн харвагчтай. Катерт 76 мм-ийн их буу ба 30 мм-ийн зенитийн буутай байгаа.

Одоо Вьетнамд "Гепард 3.9" гэх хоёр фрегат ангилалын хөлөг онгоцыг Орос нийлүүлэхээр гэрээлжээ. Эхний хөлөг онгоцыг энэ жилийн сүүлчээр нийлүүлэх юм.

Эх сурвалж: Лента. ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж