Америкийн хамгийн нөлөөтэй эрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Америкийн хамгийн нөлөөтэй эрэгтэй

Жон Стюарт, фото: comedycentral.com

Эрчүүдэд зориулсан AskMen.com онлайн сэтгүүл нэртэй шог зохиолч, телевизийн хөтлөгч Жон Стюартыг Америкийн энэ жилийн хамгийн нөлөөтэй эр хүнээр тодруулжээ.

Comedy Central сувгийн The Daily Show гэдэг улс төрийн тухай нэвтрүүлгийг хөтлөгч бөгөөд бараг 500 мянган хүн оролцсон онлайн асуулга түүнийг нэгдүгээрт тавьжээ. Хоёрдугаар байрыг сүлжээний уншигчид Microsoft-ийн үндэслэгч Билл Гейтст өгсөн байв.

Facebook сүлжээгээр 6,9 тэрбумын орлоготой байсан Марк Цукерберг гуравт, дөрөвт Apple-ийн тэргүүн Стив Жобс нар нэрлэгдэв. Асуулгад хариу ирүүлсэн хүмүүс нийгмийн уламжлалт хүлээн авалтаар биш нөлөөтэй хүмүүсээ нэрлэсэн байна. Тухайлбал, “Эрүүл саруул ухааны төлөө” гэсэн Вашингтонд болсон нийтийн цуглааныг тайлбарлаад Стюарт олны дунд алдаршсан байлаа. "Хүн-аалз" гурвалаар алдартай жүжигчин Жеймс Франко буян үйлдэж, зохиолч болж байгаагаараа жагсаалтын долоод нэрлэгдэв. JetBlue нисэхийн компанийн үйлчлэгч залуу Стивен Слейтер зорчигчтой хэрэлдээд нөөц хаалгаар онгоцоо орхин ажлаа орхисны төлөө жагсаалтын 48 дугаарт бичигдлээ.

Гольфчин  Тайгер Вудс энэ удаа өөрийн айлгүй үйлдлээс нөлөөтэй байж чадсангүй. Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн жилийн гуравдугаар байрнаас энэ жил 21 хүртэл ухарсан байв. Тэрээр 2008 онд хамгийн нөлөөтэй хүн байсан билээ.

Өнгөрсөн жилийн нөлөөтэй хүн нь Mad Men теле цувралын зохиомол Дон Дрейперын дүрийг бүтээсэн Жона Хэмм (Jon Hamm) байв. Усейн Болт хоёрт байжээ.

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж