Беназир Бхуттогийн аллагын буруутнуудыг олов

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Беназир Бхуттогийн аллагын буруутнуудыг олов

Беназир Бхутто. Архивын гэрэл зураг

Пакистаны ерөнхий сайд асан сөрөг хүчний улстөрч Беназир Бхуттог хөнөөсний ард орон нутгийн "Талибан" – "Техрик-э-Талибан" хөдөлгөөний дайчид байна гэж Пакистаны мөрдөн байцаагчид үзэж байгаа тухай Dawn сонин бичсэн байв.

Уг сонинтой ярьсан эх сурвалж тэр аллагын сэжигтнүүд болох одоо шоронд хоригдож байгаа таван хүнээс авсан мэдүүлэгт тулгуурлан энэ тухай тогтоосон гээд аравдугаар сарын 30-нд хэргийн материалыг шүүхэд шилжүүлнэ гэжээ.

Гэтэл Холбооны мөрдөх товчооны дарга Халид Мехмуд (Khalid Mehmood) мөрдөн байцаалт дууссан гэдгийг үгүйсгэж байна. Гэлээ ч хэргийг аравдугаар сарын 30-нд шүүхэд шилжүүлнэ гэсэн байлаа.

Пакистаны ардын намын толгойлогч Беназир Бхутто 2007 оны арванхоёрдугаар сарын 27-нд Равалпинди хотноо террористуудын аллагаар амь үрэгдсэн юм. Сарын дотор таван хүнийг энэ хэрэгт холбогдуулан барьсан байлаа. НҮБ-ын комисс террорын тухай сарын өмнөөс мэдэж: байсан ч түүнийг таслан зогсоох талаар эрх баригчид юу ч хийгээгүй гэж дүгнэсэн байв.

Эх сурвалж Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж