Санхүүгийн корпорацитай санамж бичиг байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Санхүүгийн корпорацитай санамж бичиг байгуулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Төрийн өмчийн хорооноос концессийн гэрээгээр гүйцэтгэх ажлын жагсаалтыг бэлэн болгоод буй. Тун удахгүй эдгээр ажлуудыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендер зарлах юм. Харин туршилтын гурван төслийг сонгон хэрэгжүүлэхдээ Олон  улсын санхүүгийн корпорацитай хамтарч ажиллах юм байна. Энэ тухай санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр 14.00 цагт Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болох юм. Ёслолын ажиллагаанд ТӨХ-ны дарга Д.Сугар, Олон  улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчид оролцоно.

    Санамж бичгийн хүрээнд Дэлхийн банкны группийн гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци Монголд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх Концессын зүйлийн жагсаалтын төслүүдэд үнэлгээ хийж, сонгон хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлнэ. Мөн тэдгээр төслүүдийг бэлтгэх, зураг төсөл боловсруулах, зах зээлд сурталчлах зэргээр туслалцаа үзүүлэх ажээ.

    Б.БЯМБАА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж