
Мягмар гаригт Английн лигийн цомын тэмцээний ээлжит тоглолтууд болж өнгөрсөн билээ. Энэ өдөр “Улаан чөтгөрүүд” “Вудверхэмптон”-той таарч, 3:2 харьцаатай ялалт байгуулахад Хавьер Эрнандес хожлын гоолыг оруулж, багтаа ялалт авчирсан. Өдгөө 22 настай Мексик эрийн хувьд энэ багт ирээд таван тоглолтод оролцож, гурван гоол оруулаад байгаа юм. Харин өчигдөр “Улаан чөтгөрүүд”-ийн дасгалжуулагч Сэр Алекс Фергусон шинэ довтлогчийнхоо талаар ямар бодолтой байгаагаа цухуйлгажээ. Тэрбээр Эрнандесийг “Манчестер Юнайтед”-ын хамгийн шилдэг, баруун жигүүрүүдээс хамгийн шилдэг нь болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна. Сэр Алекс хэлэхдээ “Тэр бол яахын аргагүй магтуулах ёстой тоглогч, баруун жигүүрт тун сайн тоглодог. Баруун жигүүр рүү түүнд бөмбөггаргаж өгөхөд түүнийг гоол болгох авьяаслаг тоглогч” хэмээсэн байна. Ямартай ч багийн дасгалжуулагч нь Хавьер Эрнандесийн талаар тун ам сайтай байна. “МаЮ”-гийн хувьд энэ бямба гаригт “Тоттэнхэм”-ийг талбайдаа хүлээн авна.
Score Studio