Сар тутамд 21 мянган төгрөг олгоно

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Сар тутамд 21 мянган төгрөг олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулж гишүүд Сангийн сайд С.Баярцогтоос сонирхсон асуултдаа хариулт авч байна. Тухайлбал, гишүүдийн олонх нь иргэн бүртээ олгохоор амласан 1.5 сая төгрөгийг 2012 оны хоёрдугаар улиралд багтаан олгож дуусах уу гэдгийг лавлалаа. Сайд С.Баярцогт хэлэхдээ “Иргэн бүрт бэлнээр 500 мянган төгрөг олгоно гэж төлөвлөсөн. Энэ дагуу сардаа хуваахаар 2011 оны нэгдүгээр сараас эхлэн иргэн бүрт 21 мянган төгрөг олгоод явахаар 2012 оны зургадугаар сард өгч дуусахаар байгаа. Харин бэлэн бусаар олгох нэг сая төгрөгийг орон сууц, оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалд хөрөнгө оруулахад олгоно” гэсэн хариулт өгч байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж