
Монголын цирк дэлхийн хэмжээнд эх орныхоо бахархал болсоор ирсэн. Ирэх онд Монголд циркийн урлаг үүсэж хөгжсөний 70 жилийн ой тохиох юм. Энэхүү түүхэн ойд зориулан Монгол циркийн уран сайхны удирдагч, найруулагчаар ажиллаж байсан “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт гурван ном гаргахаар болжээ. Уг номуудад циркийн түүх, циркийн жүжигчдийн хувцасны эскизийн зураг зэрэг олон сонирхолтой материал орсноос гадна циркийн уран бүтээлчдийн тухай сонин хэвлэлд гарсан материалуудыг эмхэтгэн багтаасан аж.
А.Сүндэр