Төсвийн алдагдлыг 194.7 тэрбумаар тооцжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдлыг 194.7 тэрбумаар тооцжээ

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас өргөн барьсан уг төсөлд тусгаснаар төсвийн нийт орлого 3 их наяд 56.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.0 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 3 их наяд 251.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 41.5 хувь байхаар тооцжэ. Ингэснээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 194.7 тэрбум төгрөг буюу  ДНБ-ийн -2.5 хувьтай тэнцэж байгаа аж.
 Мөн жил тутмын төсвийн орлогын гол эх үүсвэр болж ирсэн цэвэр зэсийн үнийг 8.425.0 ам.доллар байхаар тооцсон бол алтыг 1.250.0 ам.доллар, нүүрсний үнийг 128.0 ам.доллар хэмээн тус бүр тооцжээ. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж