
БНХАУ-ын Гуанжоу хотноо ирэх сарын 12-нд Ази тивийн XVI спортын их наадам нээлтээ хийх билээ. Шар тивийн 45 орны шилдэг тамирчдын өрсөлдөх Азийн их наадмын нээлтийн ажиллагаанд Монголын “Бөртэ” хамтлаг оролцож, ая дуугаа өргөх болсон байна. Этно жазз урсгалаар уран бүтээлээ туурвиж, эх орныхоо нэр алдар, урлагийн хөгжлийг дэлхийн тавцанд сурталчилж буй “Бөртэ” хамтлагийнхан Монголын баг тамирчдын хамт ирэх сард Гуанжоуг зорих юм.
Ш.Тэргэл