Түүнчлэн барилга байгууламжийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг боловсруулах, үнэлгээ хийхдээ үндэсний барилгын материалын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг ашиглах давуу эрх олгож байхаар тусган 2010 оноос эхлэн мөрдүүлж ажиллах асуудлыг Сангийн яам, Төсвийн ерөнхийлөн зарцуулагч нарын хэмжээнд шийддэг журамд шилжих шаардлагатай байгаа гэж илтгэлдээ дурджээ.
Харин Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны гүйцэтгэх захирал Н.Цогтоо “Барилгын зураг төслийн ажлын эрхзүйн орчинг сайжруулах шаардлага” илтгэлдээ “Засгийн газрын “100 айлын орон сууц, ”Оюутолгой”, “Тавантолгой”, Сайншандын үйлдвэрийн парк зэрэг Монгол Улсын маань хөгжлийн түлхүүр болсон томоохон бүтээн байгуулалтын үйлсэд ур чадвар, оюун ухаанаараа зохих хувь нэмрээ оруулах хариуцлагатай үүрэг зорилт төсөл зохиогчид бидэнд ноогдож байгааг онцолсон юм. Сүүлийн үед барилгын чанар тааруу, зураг төслийн байгууллагын үйлчилгээ хангалттай сайн биш гэсэн ойлголт байдаг. Тиймээс энэ ойлголтыг засч залруулахын тулд барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрмийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн гаргаж, барилгын ажлын явцад тавих зохиогчийн хяналтыг зохих ёсоор нь хийлгэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн юм. Барилгачдын үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Гомбо “Барилгын салбарт ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдэх нь” зэрэг сэвдээр илтгэл тавьсан нь олны сонирхлыг татсан юм.
Түүнчлэн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга зарим аж ахуй нэгж байгууллага хүмүүст шагнал гардуулсан. Х.Баттулга сайд “Барилгын салбарын бодлого, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр итгэл тавьсан. Тэрбээр 100000 айлын хөтөлбөр энэ хавраас хэрэгжүүлэх шатандаа орно гэдгийг сэтгүүлчдэд дуулгав. Мөн нийслэл хот маань газар хөдлөлтийн идэвхтэй бүсд байдаг. Тиймээс бид урьдчилсан арга хэмжээ авах ёстой. Энэ тал дээр Засгийн газар анхаарч байгаа. Газар хөдлөлтийн тал дээр ямар ч хамгаалалтгүй баригдсан 40, 50 мянгатын орон сууцны хорооллууд буюу 1975 оноос өмнөх барилгуудыг шинээр орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Дашрамд сонирхуулахад, дээрх зөвлөгөөнд 400 гаруй зочид төлөөлөгч оролцсон юм.
Б.Анхаа