
Шоу нэвтрүүлгийн хатан хаан Опра Уинфри 25 жилийн түүхтэй алдарт шоугаа өндөрлүүлэхээр болсон. Харин түүний дараагийн карьер нь “OWN: Oprah Winfrey Network” нэртэй өөрийн нэрийн телевизийн суваг нь юм. Тэрбээр энэхүү сувгийнхаа албан ёсны логог танилцууллаа. Олон тод өнгийг багтаасан гурван үсгээс бүтсэн энэхүү логог үнэхээг өнгөлөг бас цоглог болсон тухай мэргэжилтнүүд онцолж байна.
Тэрбээр энэхүү сувгаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн албан ёсоор үйл ажиллагааг нь эхлэхээр товлоод байгаа юм.
Н.Наран