Ерөнхий шүүгчийг хэзээ томилох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Ерөнхий шүүгчийг хэзээ томилох вэ?

Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухайн хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж, С.Батдэлгэрийг өөрийнх нь хүсэлтийн дагуу Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр гаргасан билээ.
Тиймээс Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгчийг хэрхэн томилох, хэзээ Ерөнхий шүүгчтэй болох вэ гэсэн асуулт гарч ирж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулснаар уг асуудлыг Шүүхийн тухай хуулийн дагуу шйидэх юм байна. Улсын Дээд шүүх нь Ерөнхий шүүгчийг оролцуулаад 17 гишүүнтэй байдаг. Тиймээс Улсын Дээд шүүхийн 16 гишүүн шүүгч хуралдаад нэр дэвшигчийг тодруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг журамтай аж. Дээд шүүхийн 16 гишүүн шийдвэрээ гаргасны дараа Ерөнхийлөгч дараагийн Ерөнхий шүүгчийг батламжлах эсэхээ шийдвэрлэх ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж