
Самантай Стосур хэсгийн сүүлийн тоглолтоо ОХУ-ын Елена Дементьевагийн эсрэг хийх бөгөөд ялсан тохиолдолд хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болно. Харин Возняцки өнөөдөр орой Италийн Скьявонетай тоглох юм.
Түүнчлэн Бельгийн шилдэг теннисчин Ким Клейстерс дэлхийн номер нэг асан Елена Янковичтай тоглож, 6-2; 6-3 харьцаагаар эхний хожлоо авчээ. Тэрбээр өмнө нь 2002 болон 2003 онд Дохагийн тэмцээнд түрүүлж байсан юм. Түүний дараагийн өрсөлдөгч нь Виктория Азаренка байх юм.
Дэлхийн шилдэг найман эмэгтэй теннисчний өрсөлдөж буй 4,55 сая ам.долларын шагналын сантай WTA Championships тэмцээний аварга энэ сарын 31-нд тодорно.
Ш.Тэргэл