
Целлюлитийг шууд арилгах амаргүй. Арьсан доорх өөхийг соруулсан ч целлюлитийн ул мөр үлддэг. Целлюлит гэдэг нь арьсны эд эсийг холбож байдаг утаслаг эдийн хоорондох илүүдэл өөх тос юм. Өөрөөр хэлбэл арьсан доор өөх тос хуримтлагдсанаар бөөмөн эд үүсдэг. Целлюлит үүсэх үгүй нь гентэй холбоотой бөгөөд целлюлит үүсдэг, үүсдэггүй арьс гэж байдаг. Түүнээс гадна целлюлит нь бие махбодийн тарган туранхайгаас шалтгаалахгүй. Гэвч целлюлит буюу арьсан дээр жүржийн хальс мэт биржгэр үүсэхээс хамгаалж болно. “Арьс чангаруулагч тос арьсыг зөөлөн, уян хатан болгох бодис агуулдаг. Мөн арьс чийглүүлэгч тос арьсны тэнцвэрийг хадгалж, целлюлитийг багасгана. Түүнээс гадна арьсаа борлуулвал целлюлит мэдэгдэхүйц харагдахгүй болно” гэж Вашингтоны Арьс гоо заслын институтын гоо засалч Элизабет Танзи зөвлөж байна.