Сэр Крис Хой дэлхийн аваргад 10 дахиа түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Сэр Крис Хой дэлхийн аваргад 10 дахиа түрүүллээ

Мэргэжлийн дугуйн спортын домог болсон тамирчин Британийн Сэр Крис Хой дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 дахь алтан медалиа хүртлээ. Энэ сарын 24-28-ний өдрүүдэд Данийн Баллерап хотноо зохиогдож буй замын дугуйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн кейрин төрөлд Крис Хой аваргалж, тус тэмцээнээс Британийн шигшээ багийн анхны алтан медалийг авчирсан байна. Уг төрөлд Малайзын тамирчин Азизулхасни Аванг мөнгө, харин Германы Максимильян Левай хүрэл медалийн эзэн болжээ. Дашрамд дурдахад, Крис Хой лхагва гаригт дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн багийн спринт төрөлд Росс Эдгар, Жейсон Кенни нарын хамт оролцож, хүрэл медаль хүртсэн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж