126. 126. Архай Хасаэр, Чаурхан хоёрыг Жамухад элч болгож очуулбал, Жамуха єгїїлрїїн “Алтан Хучар хоёрт очиж хэл: Алтан, Хучар та нар Тэмїжин анд (найз) бид хоёрын завсарт сївээг сїлбэж, хавиргыг хатгаж юунд салгав? Тэмїжин бид хоёрыг хамт байхад тїїнийг хэн эс болгосон байтал, одоо ямар санаагаар тїїнийг хан болгов? Алтан% Хучар та хоёр хэлсэн їгэндээ хїрч Тэмїжин андын сэтгэлийг амруулж, андад сайн нєхєр болж яв” гэж хэлїїлжээ.
127. 127. Тїїний хойно, Жалама (уул)-ын євєр Єлгий булаг гэдэг газар нутаглан суугаа, Жамухын дїї Тайчар, Саарь-хээр газар байгаа манай Жєчи-Дармалагийн адууг дээрэамдэхээр явж Жєчи-Дармалагийн адууг Тайчар дээрэмдэн одов. Їїнд Жєчи-Дармала, адуугаа дээрэмдэгдээд нєхєд нь зїрх шантарч явахгїй болмогц Жєчи-Дармала єєрєє ганцаар нэхэж, шєнє адууныхаа захад хїрээд мориныхоо дэл дээр элгээрээ хэвтэж очоод Тайчарын нурууг хуга харван алж адуугаа буцааж аваад иржээ.
Үргэлжлэл