Robert Pattinson өөрийн лаан барималтай болов

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Robert Pattinson өөрийн лаан барималтай болов

“Twilight” киногоороо супер од болсон охидын хайртай цус сорогч Robert Pattinson-ны дүр Английн Лондон дахь алдарт Madamе Tussaud лааны тосон музейн цуглуулгад нэмэгдлээ. Амьдрал дээрх бодит дүртэйгээ тун адилхан болсон Robert Pattinson-ны лаан баримлыг ойрын өдрүүдэд зургаа авахуулахыг хүссэн фэн охид нь “амраахгүй” байгаа гэнэ. V хэлбэрийн захтай цагаан футболк, хар пиджак, хайнга хэлбэрээр үсээ босгосон Robert Pattinson-ны лаан баримлыг бүтээхэд дөрвөн сарын хугацаа зарцуулсан бөгөөд нийт 300000 мянган ам долларын өртгөөр боссон гэнэ. 

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж