Макро эдийн засгийн чиг хандлагыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Макро эдийн засгийн чиг хандлагыг хэлэлцэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Монгол Улсын 2011 оны макро эдийн засгийн чиг хандлага, салбар хоорондын баланс судалгааны тайлан мэдээллийн сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг болно. Эдийн засгийн өсөлт, бодит секторын бодлогын дэд зөвлөлийн хуралдаан гэж өнөөдрийн хэлэлцүүлгийг ерөнхийд нь нэрлэжээ. Нийт таван өдөр үргэлжлэх эдийн засгийн цуврал хэлэлцүүлгийн эхнийх нь энэ юм.

    Өнөөдрийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Үндэсний статистикийн хорооны газрын дарга нар илтгэл тавих юм байна.

    Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж