Монгол Улсад ирэх франц жуулчин 2009 онд 6000 орчим, 2008 онд 7000 орчимд хүрчээ. Тиймээс Франц жуулчид руу чиглэсэн тодорхой маркетинг сурталчилгааны ажлыг идэвхжүүлж, мэдээллийн суваг нээх шаардлага тулгарсан байна. Энэ дагуу Монголын аялал жуулчлалтай холбоотой хамтран мэдээлэл түгээх цэгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Франц улсад байгуулжээ. Тодруулбал, Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамны байранд энэхүү мэдээллийн цэгийг байршуулсан аж. Ингэснээр Монголыг сонирхсон франц жуулчдыг мэдээллээр хангагдаж Монголын бизнес эрхлэгчид тус улсад үйл ажиллагаагаа танилцуулах боломж бүрдэж байгаа аж.
Түүнчлэн, манай улсын аялал жуулчлалын салбарынхан Францад болдог олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд нэгдсэн зохион байгуулалтаар тогтмол оролцох боломжтой болжээ. Жил бүрийн гуравдугаар сард Парис хотноо болдог аялал жуулчлалын “Эм Эй Пи” үзэсгэлэнд 2011 оноос эхлэн Монголын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид БОАЖЯ-ны нэгдсэн зохион байгуулалтаар оролцохоор гэрээгээ хийсэн байна. Үзэсгэлэнд оролцсоноор тус улсаас Монгол Улсад зочлох жуулчдын тоо нэмэгдэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж албаныхан үзэж байна.
Г.Дарь
Bair hymd zarna 2010-03-26 127.0.0.1
13-r horoolold Altan-Orgoo tsogtsolbort 49m2 buhii shine hun oroogui ul hodlohiin gerchilgee n garsan bairiig hymd zarna utas 55158198