
“Хүүхэд бүрийн төлөө хамтдаа” клубээс зохион байгуулж буй хүүхэд багачуудын сайн сайхны төлөө ээлжит хүмүүнлэгийн ажил өнөөдөр эхэллээ. Аяны хүрээнд нийслэлийн Хүүхдийн сургалт хүмүүнлэгийн тусгай төвийн хүүхдүүдэд туслах хандивын аянг өрнүүлнэ. Энэхүү төв нь нийслэлийн харьяаны 120 хүүхэдтэй томоохон асрамжийн газрын нэг юм. Хэрвээ тус төвийн хүүхдүүдэд туслахыг хүсвэл хувцас, ном, тоглоом, бусад хүүхдэд хэрэгцээтэй зүйлсийг хандивлах боломжтой. Хандивыг “Гурван гал” гал худалдааны төвийн 601 тоотод хүлээн авах ажээ.
С.Отгон