
ОХУ-ын Таррелл Эстит Лимитед компани Улаанбаатар хотод хог хаягдал боловсруулах үйлдвэр барьж байгуулах хүсэлтэй байна. Тус компани Английн технологи оруулж ирнэ гэдгээ хотын даргад танилцууллаа. Англи технологи нь ямар ч үлдэгдэлгүй хог хаягдлыг боловсруулдаг юм байна. Өөрөөр хэлбэл, гэр хорооллыг дулаанаар хангах эрчим хүчийг хогноос гаргаж авна. Түүнчлэн барилгын хог хаягдлыг ч дахин боловсруулж барилгын материал гаргаж авдаг гэж Таррелл Эстит Лимитед компанийн гүйцэтгэх захирал Татьяана Серпкова хэллээ. Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр энэ асуудлыг ерөнхий менежер Ч. Батад танилцуулж асуудлаа тодорхой болгохыг зөвлөлөө.
Ирэх оны эхнээс Улаанбаатар хотын иргэд хогоо ангилан ялгах журам үйлчилж эхлэх юм. Энэхүү журамтай хир нийцэх вэ гэдгийг бодолцоорой гэж санууллаа. “Хэрэвзээ үнэхээр шаардлагад нийцэж байх юм бол Англи технологийг дэмжинэ. Ирэх арванхоёрдугаар сард хуралдах НИТХ-аар хот төсвөө хэлэлцэнэ. Тэр үед хоёр талдаа асуудлыг боловсруулж дуусгасан байх юм бол хурлаар оруулж шийдэх бололцоо бий”-г Улаанбаатар хотын захирагч хэллээ.