Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөлтэй холбоотой танилцуулга илтгэлүүд тавихаас гадна Мэдээллийн технологийн шийдэл, төлбөр тооцооны системийн гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн талаар хэлэлцэх болно.
Хэлэлцүүлэгт ТЕГ-ын удирдлага болон холбогдох албаны хүмүүс оролцон мэдээлэл хийхээс гадна, татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагуудтай нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах юм.
Хэлэлцүүлгийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
ХӨТӨЛБӨР
14.00 – 14.20 НЭЭЛТ
ТЕГ-ын Дарга Ц.Оюунбаатар (Хэлэлцүүлгийн зорилго, гарах үр дүнг танилцуулах)
МҮХАҮТ-ын Орлогч Дарга М.Оюунчимэг
14.20 – 14.40 “БЭЛЭН БА БЭЛЭН БУС ТӨЛБӨР ТООЦООГ БҮРТГЭЖ, ИРГЭДИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТЕГ-ын Татварын Удирдлага, Хамтын Ажиллагааны Хэлтсийн Дарга Б.Эрдэнэбаатар
14.40 – 15.00 “БЭЛЭН БА БЭЛЭН БУС ТӨЛБӨР ТООЦООГ БҮРТГЭЖ, ИРГЭДИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШААРДЛАГА БА ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
ТЕГ-ын Мэдээллийн Технологи, Статистикийн Хэлтсийн Дарга Г.Батсайхан
15.00 – 15.20 ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БА ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ ЭТГЭЭДИЙН
ОРОЛЦОО, “БЭЛЭН МӨНГӨНИЙ ТАСАЛБАР” ТЕГ-ын Татвар Хураалтын Хэлтсийн Дарга С.Туул
15.20 – 16.20 НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
16.30 ХААЛТ ТЕГ-ын Дарга Ц.Оюунбаатар