Ямар нохой хамгийн аюултай вэ?

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Ямар нохой хамгийн аюултай вэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ямар үүлдрийн нохой аюултай байж болохыг мэдэхэд илүүдэхгүй.  Энэ нь өөрийнхөө болон  гэр бүлийнхээ аюулгүй байдалд анхаарч байгаа хэрэг юм. Гэвч бодит аюул зөвхөн нохойн зэрлэг догшин зан авираас биш, эзэн нь тэдний тэвчээрийг барахаас хамаардаг.  Зарим нэг үүлдрийн нохдыг хүмүүс аюултай, зэрлэг, догшин гэж ярьдаг. Гэвч аюултай нохой гэж байдаггүй. Ноход зэрлэг авирлахыг зөвхөн эзнээсээ сурдаг. Америкийн мал  эмнэлгүүдийн холбоо хамгийн ууртай, хөдөлгөөнтэй 10 нохдыг ийнхүү нэрлэжээ.  

    Хамгийн номхон дөлгөөн нохой Далматин
    Далматин нохой Балканы хойг, Энэтхэг, Газар дундын тэнгисээс гаралтай. 18-30 кг жинтэй, 50-60 см урттай байдаг.

    Далматинууд бол хамгийн хөдөлгөөнтэй, эрч хүчтэй ноход. Ийм ноход салхилах дуртай аж. Эзэнтэйгээ тоглож, хөөцөлдөх нь нохойг улам хөгжөөдөг ганц зүйл нь юм.

    Далматин ямар үүлдрээс гаралтай нь одоо хүртэл тодорхойгүй.  Тэдгээр толбот ноход хамгийн анх Европ, Ази, Африкт  үзэгдэж эхэлжээ. Далматинууд  Английн гал сөнөөгчийн бэлэг тэмдэг болохоос өмнө анчид, хоньчид болон дайчин эрсийн итгэлт дагуул байсан юм.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж