
Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа Оросын жүжгийн нэрт зохиолч В.Красногоровын “Солиотой жүжиг”, “Хунгийн дуу” жүжгийг дахин тоглох гэж байна. Энэ талаараа театрын өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм. Хэвлэлийн бага хурал Улсын драмын эрдмийн театрт 11:00 цагаас болох аж. Улсын драмын эрдмийн театр нь өнгөрсөн улиралд Оросын нэрт зохиолч В.Красногоровын долоон жүжгийг тайзнаа амилуулсан бөгөөд үзэгчдийн хүсэлтээр дахин “Солиотой жүжиг”, “Хунгийн дуу” жүжгийг тоглохоор болсон аж.
М.Урин