630 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

630 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжжээ

Өчигдөр Монголбанкинд үнэт цаасны арилжаа болжээ. Арилжаагаар Монголбанк 630 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 9,02 жигнэсэн дундаж  хүүгээр арилжаалсан байна. Энэхүү үнэт цаас нь нэг долоо хоногийн хугацаатай байсан бөгөөд банкуудын нөөцийг удирдахад ихээхэн дэм болно гэж төв банкныхан үзэж байгаа юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг ажээ. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны долдугаар сард анх нэвтрүүлжээ. Одоо долоо хоног бүрийн Лхагва гаригт банк хоорондын зах дээр нэг долоо хоногтой үнэт цаасыг арилжаалах болсон байна.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж