
Аймгийн хүүхдийн төлөө хэлтэс буюу аймгийн иргэдийн ярьж заншсан хүүхдийн ордонд өсвөр үеийнхний авьяа билгийг нээн хөгжүүлэхээр явуулдаг сургалт, үйл ажиллагааны нэг нь дуу бүжгийн дугуйлан юм. Энэ дугуйлангийн ажлыг үргэлжлүүлэн багш М.Жүгдэрсүрэн хариуцан хичээллүүлээд нэг жил болж байна. Дугуйланд 33 хүүхэд суралцдаг. Тэд урлаг соёлын энэ чухал төрлийг сонгон 7 хоногт 4 удаа цуглан дуулах эв дүй, бүжиглэх эвслээ хөгжүүлэх, шинэ дуу бүжиг сурах хичээл заалгадаг. Дугуйлангийн ажиллагаа сүүлийн үед идэвхжин өргөжжээ. Түүнийгээ эцэг эх, ах эгч, дүү, найз нөхдөдөө үзүүлж үнэлгээ авахын тулд ойрын үед тайлан тоглолт хийхээр бэлтгэж байна. Энэ мэдээллийг сонсч мэдсэн иргэд ч өсвөр үеийнхнийхээ дуу бүжгийн авьяаслаг тоглолтыг тухлан үзэхээр товлосон өдрийг нь хүлээж байна.
Ж.Мөнх-Очир