
Охайо Стейт коллежийн од тоглогчийг NBA-ын мэргэжилтнүүд улирлын тоглолтод шууд гараанд гарахад бэлэн, сайн тоглогчдын нэг гэж үзэж байгаа ч 22 нас хүрч байгаа Тернер Жрю Холидейн сэлгээ байх бололтой.
Хэдийгээр дасгалжуулагч Коллинс түүнд ам сайтай байгаа ч түүнийг сэлгээний тоглогч болгож байгаа нь олны гайхшралыг төрүүлээд байна. Коллинс “Тэр коллежийн сагсан бөмбөгт сайн тоглож байсан. Гэхдээ NBA бол огт өөр” гэжээ.
Драфтын номер хоёр маань AP агентлагийн нэрэмжит оны шилдэг тоглогчийн шагналыг хүртэж байсан. Их сургуулийн багийнхаа төлөө тэрбээр 20.3 оноо, 9.2 самбар, 5.9 оновчой дамжуулалт гэсэн үзүүлэлтийг үзүүлж байсан сайн тоглогч юм.
“Сиксерс”-ийн гараанд Холидей, Игуодала, Капоно, Брэнд болон Хоувс нар гарах магадлалтай байгаа аж.
Гэхдээ түүнд өөрийн шийдвэрээ хөгжөөн дэмжигчдэдээ тайлбарлахад нэлээд хүндхэн байгаа бололтой.
Дасгалжуулагч шийдвэр гарахад нөлөөлсөн гол зүйл нь түүний хамгаалалт юм гэнэ. Учир нь Тернерийн хамгаалалт төдийлөн сайн болохгүй байгаа аж.
Харин ярианы сэдэв болж буй Эван Тернер “Энэ бүхэн зөвхөн миний талаар биш. Багийн тухай яригдаж байна шүү дээ” гэх ухаалаг хариу өгсөн байна.