”Legoland California” хэмээх Lego тоглоомноос бvтсэн амралт зугаалгын газар 65 фото

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

”Legoland California” хэмээх Lego тоглоомноос бvтсэн амралт зугаалгын газар 65 фото

АНУ-ын Калифорни мужийн Carlsbad хэмээх далайн эргийн хотод байдаг "Legoland California"
нэртэй сэдэвчилсэн паркын тухай фото мэдээллийг хvлээн авна уу. Энэхvv
парк нь алдарт Lego тоглоомноос бvтсэн бєгєєд 1999 оны 3-р сарын 20-нд
vvд хаалгаа нээсэн юм. Дэлхий дээр нээгдсэн Legoland паркуудын гурав
дахь нь болох энэ парк нь The Beginning, Dino Island, Duplo, Village
Green, Fun Town, Knight"s Kingdom, Miniland USA, Pirate Shores,
Imagination Zone, Land of Adventure гэсэн найман том хэсэгт хуваагддаг.
Бvтэн жилийн турш нээлттэй байдаг энэ парк vлгэрийн баатрууд, тvvх
соёлын дурсгалт газрууд, байшин барилга, тvvхэн хvмvvс, ан амьтад,
сэдэвчилсэн vйл явдал гэхчилэн 50 гаруй vзмэр, шоунуудаар ирсэн
гийчдийн нvдийг хужирлаж, сэтгэлийг баясгадаг байна. Гэр бvлээрээ
зочлон ирэгсдийн хувьд гэр бvлийн гишvvн нэг бvрд зориулсан онцгой
vйлчилгээнvvдтэй тус парк энэ оны долдугаар сард Legoland Water Park
хэмээх шинэ хэсгийг ажиллуулж эхлэхээр зэхэж байгаа ба энэ Water Park
нь мєн адил гэр бvлээрээ цагийг хєгжилтэй, дурсамжтай єнгєрvvлэх
хамгийн тааламжтай орчныг бvрдvvлсэн байх гэнэ. Water Park-ын тєвд 1371
см єндєртэй Lego-н цамхаг, зєєлєн урсгалт голоор хєвєх Lego-н сал, ус
урсан гарах 20 гаруй Lego-н биетvvд, элсэрхэг наран шарлагын газар, гэр
бvлээрээ амарч тухлах байшин, жижиглэн худалдааны цэгvvд гэх мэтчилэн
vзвэр vйлчилгээг санал болгох ажээ.
Үргэлжлэл…
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж