Sex.com – дэлхийн хамгийн үнэтэй домэйн хаяг

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Sex.com – дэлхийн хамгийн үнэтэй домэйн хаяг

Sex.com домэйн хаягийг саяхан 13 сая ам.доллараар худалдсанаар дэлхийн хамгийн үнэтэй домэйн хаяг гэдгээ баталлаа. Тус домэйн хаягийг эзэмшдэг байсан Escom LLC дампуурлын ирмэгт тулж, sex.com-ыг худалдах болсон бөгөөд шинэ эзэн болох Clover Holdings компани энэхүү хаягийг 13 сая ам.доллараар худалдан авчээ. Өмнө нь, 2006 онд Escom компани 14 сая ам.доллараар sex.com-ыг худалдан авч, тэр цагаас эхлэн энэхүү домэйн хаяг албан ёсоор дэлхийн хамгийн үнэтэй домэйн болсон юм.

Товч тодорхой, энгийн хэрнээ хэн бүхэнд ойлгомжтой домэйн нэрнүүдийг дуудлагаар худалдах тохиолдол цөөн боловч гардаг бөгөөд 2008 онд www.pizza.com домэйн хаягийг 2,5 саяас эхлэн дуудаж байжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж