Япончуудын генийн кодыг уншиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Япончуудын генийн кодыг уншиж эхэллээ

Ген
гэдэг тухайн хүн, амьтан, ургамлыг тодорхойлох хамгийн чухал зүйл. Генийн
нууцад нэвтэрснээр тухайн зүйлээ тольдох боломжтой. Дэлхийн эрдэмтэд сүүлийн
үед үр тарианаас эхлээд үндэстэн ястнуудын генийн кодыг тайлахаар зүтгэж
байгаа. Үүний нэг жишээ бол япон эрдэмтэд хүн амынхаа биеийн онцлог хийгээд урт
насалдаг зэрэг нууцад нь нэвтрэх генийн кодыг тайлах эхний алхмыг хийжээ.

Японы
олон мянган хүний ДНХ-ийг судалснаар бусад үндэстнийхтэй харьцуулж тус орны хүн
амын дундаж наслалт яагаад өндөр байдаг болон биеийн бүтцийн онцлог, өвчлөлт,
дархлаа зэргээр генийн хүснэгт гаргах аж. Ингэснээр хүн судлалын салбарт том
дэвшил гарах юм.

Э.ХАНА
“Монгол Ньюс”

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж