
Өнгөрсөн наймдугаар сард найз бүсгүй Эван Рейчел Вудээсээ салж, сүйгээ цуцалсан рок од Мэрилин Мэнсон дахиад л найз бүсгүйтэй болжээ. Түүний ээлжит амрагаар “American"s Next Top Model” тэмцээний ялагч КариДий Энглиш тодорчээ. Тэд КариДийг шинэ цомгоо бичүүлж байх үеэр нь танилцан ба “Би түүнтэй анх уулзаад л дурласан. Тэр намайг эмэгтэй хүн бас дуучин гэдгээ түүнтэй хамт байхдаа л төгс мэдэрч чаддаг” хэмээн КариДий ярьжээ.
Рок од 2006 онд экс эхнэр Дита Вон Тизээс салсны дараа Эван Рейчел Вудтэй болзож эхэлсэн. “The Wrestler” киногоороо олны танил болсон жүжигчин Эван Рейчел Вуд 22 настай бөгөөд 41 настай рокерын заримдаа гаргадаг хэцүү аашыг нь тэвчиж чадахаа больсон тухайгаа салсан тухай мэдээлэл хийх үеэрээ ярьжээ.
Н.Наран