
Нью Йоркын мэдрэлийн эмч нар болон Стэнфордын их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгаа үүнийг баталсан юм. Судалгаанд оролцсон оюутнуудад хайртай хүнийх нь зургийг харуулж, дуу хоолойг нь хуурцгаар сонсгоход өвчин мэдрэх нь намдаж байжээ. Судалгаанд хайр дурлалтайгаа дөнгөж учирсан, болон эхний үе шатандаа яваа оюутнуудыг сонгон хамруулсан байна. Хайр дурлал хэмээх сонин мэдрэмж өвчин намдаах чадалтай болохыг тэдгээр оюутнуудын тархины бичлэг харуулсан юм.