
Хүний бие дэх бүх процес өөрийн био хэмнэлтэй. Үйл хөдлөл, хөдөлгөөн болгонд микро болон макро хэмнэл бий. Тэдгээр био хэмнэлүүд нь бидний зан байдал болон юу мэдэрч, хэрхэн амьдрахад нөлөөлдөг. Оросын шинжлэх ухааны академийн биологи, анагаахын хүрээлэнгийн профессор Светлана Степановна
“ Бидний хэнд ч сайн муу өдөр тохиолддог. Үнэндээ энэ нь бидний бие махбодийн био хэмнэлийн үр дүн юм. Био хэмнэлийн тойрог хэдэн хормоос авахуулаад хэдэн жил үргэлжилж болно. Бидний зан ааш үргэлж хувирч өөрчлөгдөж байдаг нь өдрөөс тухайн өдрийг хэрхэн угтсанаас шалтгаалдаг. Зарим өдөр бүх зүйл буруугаар эргэдэг нь үүнтэй холбоотой” гэж ярьжээ.
Өөрийн био хэмнэлийг мэддэг болсноор сөрөг эрчим хүчтэй өдөр олон муу зүйлтэй учрахаас сэргийлж болно. Японы эрдэмтэд хүний био хэмнэлийг харуулсан халаасны тусгай компьютер зохион бүтээсэн юм. Орост нийтийн тээврийн зарим компаниуд жолоочдоо ажлын цагийн хуваарьт дасгах болон зам тээврийн осол гаргах эрсдэлийг бууруулахад энэ онолыг ашигладаг.
Европийн эрдэмтэд даргаасаа цалингаа нэмүүлэх болон тушаал дэвших хүсэлт гаргахад хамгийн тохиромжтой цагийг үдийн 1 цаг гэж тогтоожээ.
Хэрэв дарга тань эртэч шувуухай бол цалингаа нэмүүлэх тухай үг цухуйлгахад хамгийн тохиромжтой үе бол үдийн 1 цаг. Гэхдээ даргынхаа үдийн хоолоо идсэн үгүйг бас мэдсэн байх хэрэгтэй. Түүнийг өлсгөлөн үед ийм зүйл хэлвэл санасны гарз болж ч мэднэ.
Алан Милнийн хүүхдийн алдартай зохиолд Winnie the Pooh хэмээх эгдүүтэй хөөрхөн бамбар өглөө эрт сайн хооллосон бол бүтэн өдөржин сайхан ааштай явдаг тухай гардаг.
Өнөөг хүртэл эрдэмтдийн тайлж мэдсэнээс харахад амьд организмд 150 гаруй био химийн процесс болж байдаг аж. Тэдгээр нь өөр өөрийн гэсэн био хэмнэлтэй юм. Тиймээс амьдралаас илүү ихийг олж авахын тулд биохэмнэлээ мэдрэх хэрэгтэй бололтой.