Хүүхэдтэй болохын тулд

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Хүүхэдтэй болохын тулд

Гуч гарсан эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх боломжоо нэмэгдүүлэхээр гадуур зугаалдаг гэсэн дүгнэлтийг Иллинойсе мужийн Брэдлийн их сургуулийн (Bradley University)  мэргэжилтнүүд хийжээ. Тэд дүгнэлтээ санаагаараа гаргаагүй, 48 орны эмэгтэйчүүдийн сексийн сонирхлыг судалсны дараа хийжээ. Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүдэд моногамийн харьцааг илүүд үзсэн төрөлхийн зуршил нь хүчтэй байдаг. Учир нь тэдэнд үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тусламж хэрэгтэй юм. Эмэгтэйчүүд энэ насыг сайн хамтрагчаа олоод тэдний хамтын хүүхдийн сайн эцэг болох хүнтэй учрах сүүлчийн боломж гэж үздэг ажээ. Гуч хүрсэн хатагтай нар дур булаах оргил үедээ хүрч тэдэнд хайрын холбоо тогтоох бөөн боломж гарч ирдэг гэнэ. Цаад утгаараа энэ нь байгалиас заяагдсан эрүүл саруул хүүхэд төрүүлэх боломжийг улам амарчлах гэсэн зуршил ажээ. Эрчүүдийн хувьд замбараагүй бэлгийн харилцаа нь хорь жаахан өнгөрөөд эхэлдэг байна гэж
The Telegraph сонинд бичжээ. Нийгэм дэх тохиолдлын бэлгийн харилцаа эрчүүдийн тооноос хамаардгийг судлаачид бас тогтоосон байна. Хятад, Япон, Өмнөд Солонгос гэх мэтийн эрчүүд ихтэй орнуудад чөлөөт сексийн холбооны төвшин бага гэнэ. Гэтэл эрчүүд цөөн амьдардаг АНУ-ын хотуудад салж, нийлэх, нь их ажээ.
Нөхөрт гарсан эмэгтэйчүүд нөхрийгөө бодвол илүү аз жаргалгүй байдаг гэнэ.Учир нь тэдэнд буулт хийн гэрлэлтээ хамгаалж үлдэхийн тулд ямар нэгэн золиос гаргах нь их гэж эрдэмтэд саяхан тогтоосон юм. Гэрлэлтийн гарзаа нөхөхийн тулд нөхөртөй эмэгтэйчүүд гадуур холбоо тогтоох мөн хадгаламжийн нууц тооцоо нээх зэргийг хийдэг гэнэ. Мөн тэд шинэ найз нөхөд, шинэ ажил хайж эхэлдэг нь тогтоогджээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж