
Тэрбээр энэхүү сүлжээ төвөө “Хатуу чихэр фитнесс төв” хэмээн нэрлээд байгаа ба хамгийн эхэнд Орос, Бразил, Аргентин болон Европын болон Азийн хотуудад 10 төв байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Өдгөө 52 настай дуучин бүсгүй өөрөө дасгал сургуулилт маш шаргуу хийдэг ба дасгалаа бүжигтэй хослуулж хийхийг илүүд үздэг гэнэ. Энэхүү томоохон бизнестээ “24 ца фитнес”-ийн үүсгэн байгуулагч Марк Мастровтой хамтарчээ.
“Хатуу чихэр фитнесс төв”-ийн маркетингийн захиралаар Крис Дедикик ажиллахаар болсон ба тэрбээр “Манай төв фитнесс энтертайнмэнт хоёрын нэгтгэсэн нэгэн шинэ төрлийн дасгалын программыг үйлчлүүлэгчиддээ санал болгож байгаа юм. Мөн ганцаарчилсан болон бүлэг болон дасгал сургуулилт хийх боломжтой. Кикбокс, йог зэрэгтэй хавсарсан программууд мөн багтсан. Бид сүлжээгээ бүх улсад нээх төлөвлөгөөтэй байгаа” гэжээ.