Бизнесмэнүүдийг Гуандун муж руу аялуулна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Бизнесмэнүүдийг Гуандун муж руу аялуулна

Хуучирсан мэдээ: 2010.02.24-нд нийтлэгдсэн

Бизнесмэнүүдийг Гуандун муж руу аялуулна

 

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь БНХАУ-ын Гуандун мужийн Олон улсын худалдааг дэмжих хороо, Гуандун мужийн Гадаад худалдаа эдийн засгийн танхим зэрэг байгууллагуудтай хамтран бизнес аялал зохион байгуулах гэж байна. Ирэх гуравдугаар сарын 20-28-нд болох уг аяллаар Монголын бизнесмэнүүд Гуандун муж болон Вэньжоу хотын тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдтэй газар дээр нь очиж танилцах боломжтой байна. Тухайлбал энэ удаагийн айлчлалаар Хятадын тал тус мужийн төрөл бүрийн хүнсний болон сав баглаа боодол, хаягдал дахин боловсруулах, арьс шир, жимс ногоо, сүү, барилгын болон мод боловсруулах тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдтэй танилцахыг санал болгожээ.

Гуандун муж нь БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог эдийн засаг худалдааны хамгийн том төв төдийгүй аж үйлдвэрлэл хамгийн хурдацтай хөгжсөн бүс нутаг.

Хятадын экспортын барааны ихэнх хувийг энэ мужид үйлдвэрлэдэг бөгөөд төрөл бүрийн шинэ дэвшилтэт техник тоног төхөөрөмж, цахилгаан бараа,арьс ширний боловсруулалт, барилгын материалын үйлдвэрлэл,нэхмэл сүлжмэл болон бэлэн хувцас,хөдөө аж ахуйн машин техник тоног төхөөрөмж зэрэг салбарын үйлдвэрлэл өндөр хөгжсөн гэгддэг.

Иймд орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи,тус улсын томоохон үйлдвэрлэгчидтэй газар дээр нь танилцаж судалгаа хийхийг хүсч буй бизнес эрхлэгчдийг уг аялалд оролцохыг урьж байгаа аж. Оролцохыг хүсэгчдийг гуравдугаар сарын 12-ныг хүртэл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд бүртгэж байгаа аж.

А.АНУ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс