
Бүүдгэр гэрэл. Хурц гэрэл нь хүнийг стресст оруулж, хооллох дуршлыг нэмэгдүүлэн, хурдан идэхэд хүргэдэг болохыг Корнеллын их сургуулийн хүнсний лабораторид явуулсан судалгаа харуулжээ. Үр дүнд нь та маш их хоол идсэнийхээ дараа л цадаж эхлэх юм. ( Өөрөө хэлбэл уураг тархинд цадсан гэдэг дохио очих хүртэл 20 минут болдог) Тиймээс гал тогооны өрөөний гэрэл хэт хурц биш, бүүдгэр, сүүн гэрэл байх нь тохиромжтой.
Цэцэг. Цэцгийн анхилам үнэр хэт их идэхээс хамгаалдаг. Хоолны үеэр огт өөр үнэр мэдрэхэд хүний хооллох дуршил буурдаг гэдгийг судалгаа харуулжээ. Тэгэхээр хоолны дуршлаа багасгахыг хүсвэл шинэхэн цэцэг, эсвэл лаа асааж хоолны ширээн дээрээ тавиад сайхан хооллоорой.
Жижиг халбага, жижиг аяга. Бидний биеийн хэмжээ аяганы хэмжээнээс хамаардаг гэвэл та итгэх үү? Том аяганд идэх тусам хоолны дуршил нэмэгддэг бөгөөд хүссэн хэмжээнээсээ илүү идэхэд хүргэдэг. Тиймээс аяга тавганы шинэ цуглуулга авахдаа хэмжээг нь анхаарч байгаарай.
Хоолны үлдэглээ хая. Пиццанаас үлдсэн нэг зүсэм хөргөгч онгойлгох болгонд таныг дуудах шиг болно. Тиймээс хоолны цаг болтол сэтгэлээ барьж, зүсэм пиццаг тугалган цаасанд ороогоод цааш нь хий. Эсвэл хая.
Дахих. Халуун ам бүлээрээ суугаад хооллох үед хоёр дахь , заримдаа гурав дахь аяга хоолыг идэх гээд байдаг. Тиймээс дуршлаа багасгахын тулд салат, шош, вандуй зэргээс эхлээд идээрэй. Дараа нь таныг амттай бас дүүрэн аягатай хоол чинь хүлээж байгаа.