Газар хөдлөлт Манилагийн албан хаагчдыг айлгав

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлт Манилагийн албан хаагчдыг айлгав

Филиппины  гамшгийн эсрэг сургуулилат. Гэрэл зургийг ©AFP     

Гуравдугаар сарын 25-нд Филиппинд болсон хүчтэй газар хөдлөлт Манила хотын офисийн ажилтнуудыг ажлаа хаян гудамжинд гүйж гарах, амжаагүй хүмүүсийг нь ширээн дор хоргодоход хүргэв. Рихтерийн шаталбараар зургаан баллын хүчтэй газар хөдлөлт Филиппины нийслэлээс 100 км-ын зайд болсон билээ. Эвдрэл сүйрлийн талаар мэдээ гараагүй ба газар хөдлөлтийн төв нь газрын гүний 72 км-т байсан юм. Филиппины сүүлчийн газар хөдлөлт хоёр хоногийн өмнө болсон ба хүч нь 5,9 балл байлаа. Энэ чичирхийлэлт Лаоаг хотоос зүүн хойд хэсэгт 35км -ын зайд бүртгэгджээ. Хохирлын мэдээ бас л гараагүй байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж