Төрийн албан хаагчдыг загнахыг мөрөөддөг

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдыг загнахыг мөрөөддөг

 Гаамп бизнес
хийх их гоё арга сэдсэн байсан уншаарай таануус, би бас өөр баяжих арга нэмэрлий
томчууддаа.

Нэг гоё гуанз байж ээ, төрийн хөрөнгө оруулалттай, “Том” гэдэг нэртэй. Газар
асуудалгүй, төв зам дагуу иргэн Балдангийн кафег хаагаад оронд орчихсон. Яахуу
дээ цаад чинь хэдэн удаа шүүх цагдаагаар явсан гэсэн, нэмэргүй болохоор нь телевизээр
гарч өлсгөлөн зарлаад, өөрийгөө шатаана гэж айлгаад тэгээд мартагдсан даа.

Ажилчид гэвэл нэг зөөгч, хоёр тогоочтой. Дээрээс нь нэмээд удирдах албанд
нь зохион байгуулагч, ширээний зохион байгуулагч, заалны зохион байгуулагч, ерөнхий
зохион байгуулагч, хүний нөөцийн дарга, хяналтын албаны дарга, гүйцэтгэх
захирал, дэд захирал гэсэн сүртэй сүртэй местүүдтэй. Тогооч зөөгч нартаа сард
108 –ыг нь татвар суутгаж өгөөд, харин удирдах албаны ажилчдыг 1 саяар
цалинжуулнаа. Тэр гуанзанд жижигхэн дарга болохын тулд даргад нь 5 – 10 сая
төгрөгийн хахууль өгсөн байх учиртай, гуанзны дарга бол цүдийгээстэй. Өндөр
цалинд санаа зовох юун, төрөөс гаргаж байгаа юм чинь.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж