Д.Болд дизайнер боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Д.Болд дизайнер боллоо

“Камертон” хамтлагийн ахлагч,дуучин, “B” продакшны захирал гээд олон талын авьяастай Д.Болдын бас нэг нууц авьяас илэрлээ. Тэрбээр “Гоёо” брэндтэй хамтран өөрийн “Be Bold” коллекцио гаргаж байгаа аж. Дуучин Д.Болдын коллекцид эрэгтэй, эмэгтэй, гоёл чимэглэл гээд орчин үеийн урлагийнхан болон стиль, имижтэй залуусыг илэрхийлэх содон сонирхолтой загваруудаас бүрдэж байгаа гэнэ. Түүний “Be Bold” коллекцийн нээлт энэ сарын 30-нд “Улаанбаатар” их дэлгүүрт болох бөгөөд нээлтийн үеэр загварын шоу, урлагийн тоглолт гээд олон сонирхолтой зүйлс өрнөх юм байна. Ямартай ч дуучин залуугийн “Гоёо” брэндийн дизайнеруудтай хамтран урласан “Be Bold” коллекци нь олон хүний анхаарлыг татаад байгаа гэнэ шүү.

М.Анир 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж