Астрид Линдгрены шагналын эзэн тодров

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Астрид Линдгрены шагналын эзэн тодров

Китти Кроутерын номын хавтаснаас. Шагналын сайтын зураг
     
Астрид Линдгрены 2010 оны шагналыг Бельгийн хүүхдийн зохиолч Китти Кроутер (Kitty Crowther) авлаа гэж BBC News мэдээлэв. Кроутер 35 орчим ном бичсэний ихэнхийг франц хэлээр туурвижээ. Шүүгчдийн тэргүүн тэмдэглэхдээ Кроутер зөвхөн зохиолч гээд шагнагдаагүй, түүний сайн номын зураач гэдгийг бас үнэлсэн гэв.  Шагналыг таван сая швед крон (690 мянга орчим доллар) дагалдах ба шагнал гардуулах ёслол зургадугаар сарын 1-нд Стокгольм хотноо болно. Линдгрены шагналын Шведийн Засгийн газар 2002 онд бий болгожээ. Морис Сендак, Филип Пуллман нарын нэртэй хүүхдийн зохиолчид уг шагналыг авч байлаа. Энэ жилийн шагналд 170 хүн нэр дэвшин оролцсон байна. Өнгөрсөн жилийн шагналыг  Палестины боловсрол, соёлын "Институт Тамер" (Tamer Institute) авч байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж