
“Гоёо” брэнд дуучин Д.Болдтой хамтран “Be Bold” коллекци гаргалаа. “Гоёо” брэнд оддын цуврал коллекци худалдаанд гаргаж байгаа аж. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэв маяг ситиль имижээрээ бусдаас ялгарах дуучид урлагийн ододтой хамтарсан цуврал загварыг хэрэглэгчдэд нийцүүлэн гаргаж байгаа бөгөөд коллекцийн эхний нүүр царайгаа дуучин Д.Болд ажиллажээ. “Be Bold” буюу хатуу шийдэмгий эрч хүчтэй байхыг тунхагласан коллекцийн онцлог нь сүлжмэл загварын хамгийн нарийн хүнд хээ сүлжээс, элементүүдийг агуулсан тансаг хэрэглэлээ гэдгээрээ ялгарах юм. хамгийн гол нь энгийнээс энгийн хэрнээ үнэ цэнэтэй бусдаас содон харагдуулах загварыг Д.Болдын хамтаар “Гоёо”-гийн дизайнерууд бүтээсэн байна. Эх орондоо төдийгүй ОХУ, Голланд, Итали, зэрэг дэлхийн олон оронд худалдаалах “Гоёо Be Bold” коллекци нь эрэгтэй, эмэгтэй, гоёл чимэглэл гэсэн бүрдэл хэсгүүдтэй юм. Коллекцийн албан ёсны нээлт энэ сарын 30-нд 14.00 цагт Улаанбаатар их дэлгүүрт болох аж. Нээлтийн үйл ажиллагаанд загварын шоу, урлагийн тоглолт, зэрэг сонирхолтой зүйлс багтжээ.
Г.Даша