Бид бүгд л Чингис хааны орноос төрцгөөжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Бид бүгд л Чингис хааны орноос төрцгөөжээ

Гиннесийн дээд амжилтын ном нэгэн цуутай өгүүлэлээр өргөжиж байгаа ажээ. Их Британийн Оксфордын их сургуулийн Антропологи, генетикийн институтын судлаачдийн хэсгийн тогтоосноор өдгөө дэлхийн хэмжээнд 17 сая 435 мянга 217 хүн Чингис хаан гэсэн нэг элэнцтэй. Чингис хааныг Гиннесийн номонд хүн төрлөхтний хамгийн үржил сайтай эцэг гэж тэмдэглэх гэнэ.
Эртний байлдан дагуулагч тийм олон тооны үр удмаа хэрхэн үлдээв? Чингис хаан болон түүний олон тооны эхнэрүүд (судлаачид тэдний тоо 7000 орчим байсан гэх) ба Чингисийн удмынханы гэр бүлийнх нь нууц саяхан болтол олон нийтэд мэдэгдэхгүй байлаа. Монгол, Энэтхэг, Япон, АНУ зэрэг орнуудын эрдэмтэдийн уйггүй хөдөлмөрийн үр дүнд одоо л ертөнцийг доргиогчийн хувийн амьдралын нууц нь ил гарч ирж буй.
…Чингисийн гэр бүлийн амьдрал үйл явдаар дүүрэн. Түүний эхнэр Бөртэ мэргэд омгийнхон олзлогдож байсан түүх нийтэд өргөн дэлгэрсэн байгаа. Ториил хааны тусламжтайгаар Бөртэ олзноос чөлөөлөгдөн хөл хүндтэйгээр Чингисийн гэрт эргэн ирсэн байдаг. Удалгүй төрсөн хүүг Зучи гэж нэрлэсэн ба Чингис хаан бүхий л амьдралдаа түүнийг өөрийн хүү мөн үү гэдэгт эргэлзэж иржээ. Гэхдээ Чингис өөрийн тэр дуулианаа даран өшөө авч мэргэдүүдийг хүйс тэмтэрснийг тэр болгон мэддэггүй. Тэгээд мэргэдийн удирдагчийн үзэсгэлэнт охин Хуланг өөрийн гэргий болгон авсан гэдэг. Ном зохиолд бичснээр Хулан хатан “ байгалиас заяагдсан бүх нүх сүвээ ашиглан өөрийн эзэнийд таашаалыг нь өгдөг увидастай байсан” гэнэ.

Эгч дүү хоёр эхнэр
Монголчуудын зан ариншин, тэдний эмэгтэй хүнд хандах харилцааных нь талаар нэг биш ном судар бичигджээ. Тэднээс хамгийн өргөн мэдээллийг “Монголын нууц товчоо” судар өгдөг. Монголын овог аймгуудыг нэгтгэхдээ Чингис хаан өөрийн эцгийг нь хөнөөсөн татааруудаасс хэрхэн зэрлэгээр өшөөгөө авсныг тэнд өгүүлсэн байдаг. Тэднийг дийлэн хөнөөсний дараа Чингис хаан татаарын хааны охин саран мэт царайлаг Есүгэнийг авчээ. Ялагчтай шөнийг өнгөрөөсөн тэр эмэгтэй өглөө нь өгүүлрүүн “Чиний эхнэр байх нь миний хувьд том заяа. Гэхдээ энэ байрыг миний эгч Есүй эзлэх ёстой. Тэрээр үзэсгэлэн төгс бөгөөд хайрын ажилдаа надаас илүү” гэв. Чингис хаан Есүйг хайлгуулан олж авав. Тэрээр нэг биш удаа эгч дүү хоёртой гэртээ цэнгэлдэн жаргаж байв. Өөрөө түүнийгээ “хоёр гүү унах” гэж нэрлэж байсан гэх.

Таашаалтай үхэл
Бөртэ, Есүгэн, Есүй, Хулан нар их хааны том эхнэрүүд гэгдэнэ. Тэд төрийн хэрэг шийдэхэд оролцон эзэндээ зөвлөдөг байлаа. Чингис хааны үлдсэн эхнэрүүдийг хэдэн хэсэгт хувааж болох юм. Эхнийх нь “улс төрийн эхнэрүүд”. Байлдан дагуулагчтай холбоо байгуулахаар хаад ноёдын өгч байсанохид нь тэд. Тэдний ихэнхтэй хаан зөвхөн хуримын шөнөө өнгөрөөд үлдсэн гэнэ.
Хоёр дахь хэсэг нь хаантны дуртай таашаалыг өгөх хятад голдуу эмэгтэйчүүд аж. Дур тавилтгүйгээр эр хүнийг олон удаа таашаал амсуулах хятадын сексийн техник хаантанд ихээхэн таалагдаж байсан гэх.
Гуравдахь хэсэгт нь байлдан дагуулсан орнуудаас цуглуулсан орчин үеийн хэллэгээр бол “хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн цуглуулга” буюу Чингисийн сексийн боолууд байлаа. Хаан тэдэнтэй ёс барьсан юмгүй. Жишээлбэл, Нишапур хотыг дайран эзлэхдээ маш гоо үзэсгэлэнтэй, маш тачаангуй Сами гэх энэтхэг бүсгүй бүжигчинг авчирсан байв. Тэр эмэгтэй “эрийн анхаарал хангалтгүй” гээд Чингис хаанд хэлсэн  гэнэ. Дэлхийг байлдан дагуулагч “ханатал нь үзүүлээд өг” гэж тушаажээ. Хааны ордоны даос лам Чингис хааны нүдэн дээр хоёр хаш фалос-лингамын (хиймэл эрхтэн) тусламжтайгаар Самийг хэдэн цагийн турш олон удаа дур тавиулав. Самийн зүрх тэр секс тамлалтыг даасангүй.

“Махаар махыг хатгах”
Чингисийн эхнэрүүд мэдээж түүний хүүхдүүдийг төрүүлж байлаа. Гэхдээ ганцхан Бөртэгийн хөвгүүд л эцгийнхээ эзэнт улсыг залгамжлах эрхтэй байсан юм. Тэр олон тооны үр удмаас нь зовж зүдэрсэн хүн гэж үгүй. Бүгд л Чингисийн удам хун тайж нар байлаа.
Оксфордын генетик Брайан Сайкс олон жилийн турш улам судрыг нь тогтоох судалгаа хийж байгаа ба түүний тооцоогоор өдгөө дэлхий даяар 17 сая гаруй Чингисийн үр удам байгаа гэнэ. Харьцуулахад Казахстаны хүн амтай тэнцэхээр. Гэхдээ удамыг зөвхөн эрэгтэйчүүдээр л тогтоож болно. Учир нь тэдний геомд 23 хос хромосомын цорын ганц Ү-хромосом байдаг. Эмэгтэйчүүдээс хичнээн хүн Чингисийн удамд хамаатайг тогтооход бэрх. Ямар ч байсан эрчүүдээс их байх. Чингис хааны охид эрэгтэйчүүдээсээ илүү олон байсан билээ.
Эртний монголчууд түүхэнд бичигдсэнээр секст их дуртай хүмүүс аж. Тэр нь монголчууд морь унадаг байсантай холбоотой болов уу. Морь унах нь салтаан хэсэг ба түрүү булчирхайн нэг ёсны иллэг юм. Гэхдээ монголчуудын тэр чадвар нь хамгийн харгисаар илэрч байсан аж. Харийн ээлжит хотоо эзлээд бүх эмэгтэйчүүдийг нь толгой дараалан хүчирхийлдэг байсан нь “монгол хүн мах идэх, мах унах, махыг махаар хатгах дуртай” гэх алдартай үгийг баталж буй хэрэг юм. Өнөөгийн дэлхий монголчуудаар дүүрээгүйг тэд эмэгтэйчүүдийг хүчирхийлснийхээ дараа хүйс тэмтэрдэг байснаар тайлбарлаж бас болно. Байлдан дагуулсан газраа эрлийз мангасуудаас дүүргэхийг Чингис хүссэнгүй.
Ромын хамбын элч Паола Карпини Чингис хааны ач хүү Хубилайн ордонд амьдарч байсан ба монгол ариншинг дэлгэрэнгүй бичиж үлдээсэн юм. Түүнээс нь харахад Монгол ын язгууртнууд нэлээд завхай гээд түүнд тэдний байлдан дагуулсан хятадууд ихээхэн буруу нөлөөлсөн гэжээ. Сексийн гаж донд нь Карпини “нэг эрэгтэй гурван эмэгтэй” гэсэн хятадуудын схем, аналийн секс, мал амьтантай сексдэхийг хэлсэн байв. Харин бандидах гэсэн Хятадад дэлгэрсэн сексийг Карпини гаж дон гэж үзээгүй нь сонирхолтой.

Хэрхэн хуваан үзэх вэ?
Чингисийн намтрыг тууривигч Рашид ад-Дин өөрийн гар бичмэлдээ Чингисийн бичүүсэн “Их цааз” гэх хуулиас иш татсан байв. “Үймээн дэгдээч дайснаа даран дийлж, түүнийг үндсээр суга татан хөнөөж, эзэмшиж байсан бүрийг нь авч эхнэр авгайчүүдийг нь уйлуун нулимастай нь хутгаад хурдан хөлгийг нь унан давхиж, үзэсгэлэнт эхнэрийнх нь гэдсээр дэвсгэр хийгээд ягаан ланитийг нь харж, хөхний жимсний өнгөтэй амтат урыг нь сорон шимэх нь эр хүний дээдийн жаргал болмой”. Ийм тачаалдалт нь жирэмснээс сэргийлэх арга техник байхгүй зэргийг нэгтгэн авч үзвээс Чингисийн ген дэлхийгээр тархсанд гайхаад байх зүйл байхгүй.
Толгойтой нь “Чингисжиж” байгаа энэ үед бас нэгэн хүчин зүйлийг хуульчид сануулж байна. Дэлхийг донслогчийн шарил хамт оршуулагдсан тоо томшгүй баялагийнхаа хамт өнөөг хүртэл олоогүй. Монголын хуулиар бол эцгийн талын үе залгамжлагч нь түүний эд хөрөнгийг авах эрхтэй ажээ. “Спид-Инфо” сонины энэ материалыг уншигч нарын нэг нь тэр залгамжлагчаар тодорч болохыг хэн мэдлээ гэсэн үгээр энэ өгүүллээ Түүхийн ухааны доктор, профессор Кирилл Чернов төгсгөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж