
Энэхүү өнгөт төхөөрөмж нь сэтгүүл, комик ном, хоолны жор бүхий ном, гарын авлагууд болон хүүхдэд зориулсан зурагт ном үзэхэд тохиромжтой юм. NookColor нь 7 инчийн VividView мэдрэгчтэй дэлгэцтэйгээс гадна Google компанийн Android үйлдлийн системтэй ажээ.
Barnes & Noble компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Уилльям Линч шинэ бүтээлийнхээ талаар “Бид NookColor электрон ном уншигчдаа бүх зүйлийг шингээж чадсан гэж дүгнэж байгаа. Хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцэх өнгөт дэлгэцтэйгээс гадна утасгүй интернэтэд холбогдох боломжтой, мөн тоглоом, хөгжим гээд энтертайнмент талдаа илүү хөгжүүлсэн байгаа” хэмээн ярьжээ.
NookColor электрон ном уншигч нь 1,2 см зузаантай, 400 грам жинтэй ба баттерейны хүчин чадал харьцангуй өндөр, тасралтгүй ном уншихад найман цаг цэнэгээ барих гэнэ. Түүнчлэн 8GB багтаамжтай учир 6000 орчим электрон номыг хадгалах боломжтой юм.
С.Цэлмэг