Наполеонд ташуурдуулсан “Биеэ угаасан эмэгтэй”

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Наполеонд ташуурдуулсан “Биеэ угаасан эмэгтэй”

“Би иргэн, зураачаар үлдэн амьдралтай зураг бүтээхийг эрмэлзэнэ.” Жан Дизире Гюстав Курбе

“Биеý угааж буй эмэгтэй”
1853 оны Салоны нээлтийн урьд өдрийн дуулиан Парисийг донсолгов.
Нээлтийн өглөө сэтгэлийн хөөрөлд баригдсан олон түмэн эзэн хааны
ташуурдсан зургийг үзэхээр галерейн үүдийг дайран чихцэлдэж байлаа.

Ийм нэгэн хэрэг гарчээ. Салон нээгдэхийн урьд өдөр III Наполеон түүнийг
үзэж сонирхов. Францын эзэн хаантан зургаас зурагт хүрч очин
тайлбарлагч нарыг нь сонссон болж явав. Түүнд зарим зураг таалагдаж,
нөгөө нэг нь  сэтгэлийг нь үл хөдөлгөнө. Сэдэв нь ойлгомжтой, бичлэг нь
тодорхой. Байгаль, бурхад, эхэмсэг дээдэс, айлгүй бүсгүйчүүд, бардам
шейхүүд… Гэнэтхэн! Эзэн хаан гайхсандаа хөмсгөө зангидаад зог туслаа.
Ер бусын том бие галбиртай энгийн эмэгтэй хэтэрхий том өгзгөө алчуураар
хайхрамжгүйхэн ороосон болоод гүнзгий биш уснаас гарч байхдаа эрэгт
суугаа хувцастай эмэгтэйд гараа өргөн мэндчилж буйгаар зураг зурагдсан
байлаа. Сонгодог урлагийг ингэж “доромжилсон” зургийг хаан харж
байсангүй! Нүцгэн эмэгтэйн хэлбэр галбир Наполеоныг цочоожээ. Тэр
бухимдсандаа зургийг сугавчилж явсан шавшгаараа ташуурдаад авсан байна.
Дагалдан явагчид нь сандран хөдөлж чадсангүй…
Яг энэ үеэр тийшээ хатан хаан Евгения хүрч ирэв. Өмнө нь хатан хаан
Роза Бонерийн “Морин яармаг” гэх зургийг сонирхоод иржээ. Мэргэжилтнүүд
нь тэр зургийн онцлог нь хүнд жингийн, хамгийн сайхан гэх Першероны
франц үүлдрийн морийг нарийнаар зуран гаргасанд байгаа гэж Евгенияд
тайлбарласан байв. Усанд ороод гарч ирсэн тэр нүцгэн эмэгтэйг зургаас
харсан хатан хаан гайхсандаа “Энэ нь бас першерон уу” гэж дуу алдлаа.
Ингээд л зургийн дэргэд бөөн хөгжилдаөөн болжээ.
Наполеонд ташуурдуулсан “першерон” эмэгтэйг харахаар өдөр бүр 200 хүн
галерейд ирж байсан нь тэр үедээ их тоо байсан юм. Дуулиан газар
авснаас цагдаагийн комиссар ёс зүйг доромжилсон гэж үзээд уг зургийг
үзэсгэлэнгээс авахуулсан байна. Гэсэн ч галерейн эзэн комиссартай
ярилцан тохиролцож чадаад зургийг үзэсгэлэнд үлдээсэн байна. Зургийг
тойрсон  дуулиан галерейд нилээдгүй  орлого оруулж өгчээ.
Ингээд “Биеý угааж буй эмэгтэй” зураг нь Гюстав Курбе гэх залуу
зураачийг алдаршуулаад зогссонгүй, төгсгөлгүй маргаан ба дайралтын бай
болжээ. Тэр үеийнхэн “өөхөлсөн”, “матарын хоолны хорхойг ч хөдөлгөж
чадахгүй”, “утгагүй тарган” гээд чадлаараа л муулж байв. Харин зураач
өөрөө “Би урлагийн ертөнцөд аймшиг төрүүлж чадлаа” хэмээн бахархан
хөөрч байжээ. Курбе хувьсгалч, социалист, хуйвалдагч нарын удирдагч
гэсэн яриа ч гарч ирэв. Курбе социалист, хуйвалдагч нарын удирдагч 
байгаагүй л дээ. Харин түүнийг урлагийн хувьсгалч гэж нэрлэж болно.
Гюстав Курбе ийнхүү баруун Европын анхны реалист уран зураач болж
чадсан юм. Тэрээр ердийн зураглалд тийм яруу найргийг оруулж өгснөөр
дэлхийн урлагийн сод бүтээлүүдтэй эн зэрэгцэж чадсан билээ. Курбе
энгийн хүмүүсийг үнэн сэтгэлээсээ, мэдрэмжээрээ өмнөх зураачид бурхад,
хаад, язгууртнуудыг зурж байсан шиг зураглан дуулж чадлаа.
“Бие угааж буй эмэгтэй” нь реализм гэсэн уран сайхны шинэ арга барилыг
гаргасан анхны бүтээл юм. Зургийг нь үзэн сонирхсон хүмүүсээс зураачийн
жинхэнэ санааг ойлгосон нь цөөн. Тэдний нэг зураачийг сайн таних
зохиолч Эмиль Золя тухайн үедээ “Тэр махлаг эмэгтэйчүүдэд татагддаг.
Бахим, хүчирхэг тэр хүн өөрийн тэврэлтдээ жинхэнэ үнэнийг авах хүслээр
шатаж байлаа. Тэрээр жинхэнэ бодит үнэнийг бичих хүсэлтэй” гэж өгүүлж
байжээ. Их зохиолч үнэнийг ярьжээ.  Өөрийн загвар болсон эмэгтэйд
сэтгэлээ өгөлгүйгээр Курбе зургаа бүтээж чадахгүй байсан биз.
"Çóðàà÷èéí óðëàíä"
…Тэд танилцах цагт Гюстав Курбе дөнгөж 25-тай, Жюстин (түүний жинхэнэ
нэр нь Тереза Аделаида Виржини Бине) гуч гараад байв. Зураач нас бие
гүйцсэн, “барьцтай” бие галбиртай эмэгтэйчүүдэд дуртай тэд л Курбегийн
сэтгэлийн шүтээн байлаа. Курбе Жюстинд хандан зуруулахыг түүнээс
гуйгаад тэр нь ч зөвшөөрөв. Зураачийн амьдралд түүнийг алдаршуулсан
Жюстин орж ирлээ. Тэр эмэгтэй урланд нь өглөөгүүр эсвэл амралтын өдрөөр
гүйж ирнэ. Удалгүй Жюстин Гюставт сэтгэлээ өгчээ. Жюстин гуч гарсан ч
нөхөрт гараагүй эмэгтэй байлаа. Нөхөртэй болно гэсэн найдлага алдран
амьдарч иржээ.  Гэтэл хайр сэтгэл ирлээ. Зүгээр ч хайр биш харилцан
татагдсан хайр!
Курбегийн загварууд оронд нь ороод ирдэг байсныг хэлэх хэрэгтэй байх.
Гэхдээ хайр нь тэгээд дуусдаг байжээ. Өөрөө ч эмэгтэйчүүдтэй сэтгэлийн
асуудал үүсгэхийг хүсдэггүй зурагтаа л захирагдсан хүн байв. Шинэ
загвартайгаа бол огт өөр. Түүний хөгжилтэй ааш, сэтгэл татах бие
галбир, эрүүл саруул нь эмзэг сэтгэлтэй Курбег хөөргөн дэвэргэсэн
гэдэг. “Биеý угааж буй эмэгтэй” зурагт Курбе сэтгэлээ уудлан гаргаж
чадсан юм. Хосууд хэдэн жил хамт амьдарсан ба Жюстин зураачийн
амьдралын цорын ганц хайр нь. Цаг цагаараа байдаггүй тэдний романтик
харьцааны төгсгөл ирлээ. Жюстин түүний хүүг төрүүлсэн байлаа. Курбе хүү
Эмильдээ дассан ч түүнд нэрээ өгсөнгүй. Амьдрал үргэлжилж Курбед шинэ
загварчид, шинэ нууц амрагууд гарч ирнэ…
"Ñàéí áàéíà óó íî¸í Êóðáý"
Жюстины ар талаасаа зуруулж байсан этюдыг зураач гол зурагтаа
ашиглахаар шийдсэн ба түүнд нь байгалийн дэвсгэр хэрэгтэй болов. Зураач
төрсөн нутаг Орнанд байгалиа зурахаар очоод  “Биеý угааж буй эмэгтэй”
зургаа зуржээ.
Салон хаагдсаны дараа уг зургийг Монпелье хотын цуглуулагч А.Брюйас
худалдан авсан  гэнэ. Тэрээр ийнхүү Курбегийн зургийн анхны цуглуулагч
нь болсон юм. Брюйас 1872 онд зураачийн дээд зэргийн 11 зургийг Фабрын
музейд бэлэглэсэн түүхтэй.
Жюстины хувь заяа хэрхэн өнгөрөв? Парист хүүтэйгээ амьдрах гэж хэсэг
оролдоод бараагүй тэрээр Дьепп хотод хамаатан саднаа бараадан ирсэн
байна. Жюстин нөхөрт гараагүй байсаар амьдралаа өнгөрөөжээ. Курбэ үе үе
тэднийг эргэн ирдэг байсан ба Эмилийг зураач болгох гээд амжилт
олсонгүй. Харин Эмиль зааны ясан сийлбэр хийж сураад амьдралаа залгуулж
иржээ. Жюстин 1865 онд нас барсан ба үүнээс долоон жилийн дараа Эмиль
өөд болжээ. Тэдний төгсгөл Курбед гуниг авчирснаас биш эмгэнэл нь
болсонгүй. Курбе урлагаараа л амьдарч байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж