Б.Хурцын талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Б.Хурцын талаар мэдээлэл хийнэ

Хүний эрх, олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчин гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Лондонд   өнгөрөгч сарын 17-нд баривчилагдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Б.Хурцыг” Монголд ирлээ” гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллээр өнөөдөр цацагдсан.  Харин уг мэдээллийг албаны эх сурвалж няцаасан хариулт өгсөн бөгөөд маргааш эл  хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас  албан ёсны мэдээлэл хийнэ гэв.  Өнгөрсөн хугацаанд Б.Хурцад холбогдох хэргийн шүүх хурал гурван удаа болсон. Харин дөрөв дэх шүүх хурал  ирэх сарын 15-ны өдөр товлогдсон  билээ. Ирэх сард болох манай улсын иргэний хэрэгт  АНУ-ын иргэн Лондон дахь Өмгөөлөгчдийн холбооны гишүүн Олон улсын эрхзүйн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч Мак доналдсыг өмгөөлөл явуулах юм.

Уг хэргийн талаар баримт эргэн сөхвөл  Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн дарга Б.Хурцыг Лондон хотын “Хитроу” нисэх онгоцны буудлаас өнгөрөгч сарын 17-ны өдөр Их Британийн эрх бүхий байгууллагынхан баривчилсан юм. Түүнийг 2003 онд С.Зоригын хэрэгт холбогдуулан Д.Энхбатыг баривчилж Францаас Белги, Германы хилээр тээвэрлэсэн хууль бус ажиллагаанд буруутай гэж үзсэн тайлбарыг  манай Улсын Гадаад Харилцааны яаманд ирүүлсэн .Одоогоор Б.Хурцыг албан ажлаар зорчиж байсан дипломат халдашгүй эрхтэй болохыг сануулсан захидлыг сайд Ц.Нямдорж Их Британийн Дотоод хэргийн сайдад хүргүүлсэн байна.  Мөн  Шадар сайд М.Энхболд тус улсын Ерөнхий шүүгчид албан захидал хүргүүлж суллахыг хүссэн албан тоотыг хүргүүлсэн ч өнөөг хүртэл хариу ирээгүй юм. Одоогоор манай иргэний хоригдож буй шоронгийн нөхцөл байдал нь Олон Улсын Венийн гэрээ хэлэлцээрт тусгасны дагуу стандарт дүрэм журам зөрчсөн зүйлгүй гэнэ.  Элчин сайдын яамнаас өмгөөлөгч болон орчуулагчаар дамжуулан Б.Хурцтай байнгийн харилцаа холбоотой байгаа аж.

Н.Түвшин

.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж