Леди Гага эр хүн “болов”

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Леди Гага эр хүн “болов”

Дуучин Леди Гагагийн тухай элдэв хэл ам хэвлэлийн хуудаснаас салдаггүй. Түүнийг хүйсээ солиулсан, эсвэл манин гэх зэргээ шуугицгаадаг. Дуучин Леди Гага өөрийгөө одоохондоо эмэгтэй хүн мөн гээд “та бүхний яриад байгаа шиг би эр хүн байсан бол сайхан л хэрэг” хэмээн ярилцлагандаа дурьдаж байсан удаатай.

Харин тэрбээр эр хүн болох мөрөөдлөө нэгэн зургаараа биелүүлжээ. Тэрбээр Candy сэтгүүлийн шинэхэн дугаарын нүүр хуудсанд цагаан даашинз өмссөн хирнээ эрэгтэй хүн шиг шээж буйгаар зургаа авахуулжээ. Candy сэтгүүл нь траснжендерийн тухай мэдээ мэдээллийг хүргэх зорилготой үйл ажиллагаагаа авуулдаг анхны сэтгүүл юм.

Түүний энэхүү зураг шоу бизнест дахин шуугиан тарьж, түүний гаж байдлыг шүүмжлэгчдийн овоо хараанд өртөөд байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж