Д.Сосорбарам “Үлэмжийн чанар” тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Д.Сосорбарам “Үлэмжийн чанар” тоглолтоо хийнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам энэ сарын 29, 30-нд “Үлэмжийн чанар” нэртэй тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр “Үлэмжийн чанар” тоглолтоо өнгөрсөн долдугаар сард хийхээр төлөвлөж байсан ч, зарим нэг шалтгааны улмаас хойшилсоор энэ сард хийхээр болжээ. Тоглолт хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд 400 хүн л үзэх боломжтой гэнэ. Учир нь Д.Сосорбарам тоглолтоо Р.Чойномын нэрэмжит “Од” театрт хийх юм. Энэ талаараа хэлэхдээ “Тоглолтын хувьд Бөхийн өргөө, UB Palace гэсэн олон суудалтай том газруудад хийхгүй. Яагаад гэвэл мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн тоглолтуудыг л хийнэ” гэв.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж