Н.Түвшинбаяр багийн ДАШТ-д зодоглоно

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр багийн ДАШТ-д зодоглоно

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор маргааш эх орноосоо мордох гэж байна. Тэмцээн энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Туркийн Анталия хотноо болох юм. Шилдэг бөхчүүдийн халз тулаанд оролцох урилгыг Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ Ази тивийн гурван оронд илгээсний нэгд манай улсын эрэгтэй, эмэгтэй баг хоёул багтсан билээ.

Багийн дэлхийн аваргад өрсөлдөх баг тамирчдыг Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох дасгалжуулах бол Гавьяат тамирчин Д.Баттулга шүүгчээр Туркэд ажиллах аж. Энэ удаагийн тэмцээнд өрсөлдөх тамирчдын зардлыг Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн  хариуцжээ.

Багийн ДАШТ-нд өрсөлдөх жүдочдын бүрэлдэхүүн:
Эрэгтэй:

66 кг: Х.Цагаанбаатар
73 кг: Д.Одбаяр
81 кг: О.Ууганбаяр
90 кг: Э.Энхбат
+90 кг: Н.Түвшинбаяр

Эмэгтэй:
52 кг: Б.Бат-Эрдэнэ
57 кг: Г.Сарангуа
63 кг: Э.Энхцэцэг
-70 О.Мөнхцэцэг
+70 Д.Цэрэнханд

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж